Номуда-БИДНИЙ ТУХАЙ
Номудачууд бид эх орондоо анх удаа импортыг орлох гэр ахуйн даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголын анхны “Home fashion” брэндийг бий болгохын төлөө 5 дэх жилдээ ажиллаж байна. Монгол хүний эрүүл мэндэд ээлтэй орчин үед трэнд болж буй өнгө загвартай, дээд зэргийн чанартай материалаар хийсэн бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргах нь бидний зорилго юм. Бид Монгол орны цаг уурын нөхцөл байдал, хэрэглэгчдийн хэрэглээ, сонирхол онцлогийн талаар урт хугацаанд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Монгол айлын интерьер дизайнд тохирсон чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг цогцоор нь үйлдвэрлэж эхэлсэн юм. Манай хамт олон авьяаслаг мэдрэмжтэй дизайнер, туршлагатай чадварлаг оёдолчдоор багаа бүрдүүлж “Номуда” брэндийн хөшиг, ор дэрний хэрэглэл, бүтээлэг, гэрийн чимэглэл зэрэг оёмол, нэхмэл, сүлжмэл, модон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж үйлдвэрийн дэргэдэх урлан болон нэрийн барааны дэлгүүрүүдээрээ борлуулдаг. “Номуда” брэндийн гол онцлог бол дулаан тайван мэдрэмжийг төрүүлсэн өнгө, хээ загварыг гаргаж, зуун хувь байгалийн гаралтай хөвөн даавуун материалыг ашигладаг. Даавуу бүр маань БНСУ-д захиалгаар үйлдвэрлэгдсэн гарал үүслийн гэрчилгээ, үйлдвэрлэсэн он сар сар өдөр, чанарын үзүүлэлттэйгээ ирдэг онцлог, давуу талтай юм.
Мөн бид гэр бүлийн бүх гишүүдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн захиалсан өнгө загвараар үйлдвэрлэж өгдөгөөрөө онцлог юм.